БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Манай улсад боловсролын үнэлгээний байгууллага үүсэж боловсрол, сургалтын үйл ажиллагаа, үр дүнгийн үнэлгээ, дүгнэлт, хэмжилт хийж эхэлсний 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Хүүхдүүд сургуульд суралцаж, хичээлд сууж байгаа нь нүдний өмнө ил харагддаг ч тэд яг юу сурч, юу чаддаг, ямар төлөвшилтэй болсныг шууд мэдэх боломжгүй юм. Харин боловсролын үнэлгээ, хэмжилт нь аливаа бодлогын үндэслэлийг оновчтой зөв тодорхойлох, хэрэгжилтийг үр дүнтэй удирдан чиглүүлэх, хөтлөхийн эх үндэс болдог.
Боловсролын үнэлгээний төвийн 20 жилийн ойн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Фиона Блайт нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Боловсролын үнэлгээний байгууллага болох “AQA”-тай хамтран ажиллах санамж бичигт Боловсролын үнэлгээний төв гарын үсэг зурлаа. Боловсролын үнэлгээний төвийн онлайн засалтын арга аргачлалын, үр дүнгийн аналитикийн, үнэлгээний зэрэг платформуудыг ашиглахад болон мэргэжлийн боловсролын онлайн тестийн тухайд зөвлөгөө зэрэгт хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулахад хоёр улс хамтран ажиллах ажээ.
Эх сурвалж: БШУЯ
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү