Нийслэлийн 384 жилийн ой болон Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 28 дахь жилдээ нийслэлийн тэргүүний ахмад гэр бүлийг шалгаруулж, шагнал гардууллаа.
Тодруулбал, улс, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж, өрхийн аж ахуй эрхлэн, нийгэмд баялаг бүтээж, хойч үедээ үлгэр жишээ болж буй
• Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх гэр”
• Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний тариаланч”
• Зургаан иргэнийг “Бүтээлч ахмад”
• Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.
Энэ оны хувьд ахмад тариаланчид 500 тонн жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалж, өрхийн хэрэгцээ болон зах зээлд нийлүүлэн, дүүрэг бүрд ургацын баяр зохион байгуулж, үзэсгэлэн худалдаа гаргажээ.