Суурин компьютер олон нийтийн хэрэгцээнд очоод байсан цаг үед 1986 оны нэгдүгээр сарын 19 –нд компьютерийн анхны вирус гарчээ. Пакистан гаралтай хакерчид энэ вирусыг бий болгож, IBM-ийн компьютерүүдэд тараасан байна.
Компьютерын вирус гэдэг нь компьютерын хэвийн үйл ажиллагааг өөрчлөх чадвартай багахан хэмжээний програм юм. Вирус нь дараах 2 нөхцлийг хангасан байдаг:
-
- Өөрөө өөрийгөө ажиллуулдаг (идэвхжүүлдэг). Өөрийн програмчлалын кодоо ямар нэг програмыг дуудаж ажиллуулахдаа нэмдэг.
- Өөрийгөө хуулдаг. Жишээ нь ямар нэг executable файлыг өөрийн нэрээр дарж хуулдаг.
Вирус нь компьютер болон сүлжээний серверүүдэд идэвхжин хор учруулдаг. Зарим вирус компьютер дэх програмыг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөлтэй үйлдлүүдийг гүйцэтгэхээр програмчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгүйгээр зөвхєн өөрийгөө хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдүүлэхийн тулд текст, видео, дуут захиаг үлдээх зэрэг үйлдлийг хийдэг. Гэвч энэ бүгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлүүдийг учруулдаг.
Вирусээс хэрхэн хамгаалах вэ?
- Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.
- Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерын boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусийг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусийг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирус antivirus-ийн эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.
- Зарим вирус компьютерын boot уруу довтолж, системийн файлыг гэмтээснээр компьютерыг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.
- Word-ийн doc, Excel-ийн xls файлуудыг аль болох гаднаас хуулахгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа PDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.
- Хэрэв өөрөө сайн мэдэхгүй байгаа бол элдэв хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж зөөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.
- Уян диск нь өөрийн протекттэй байдаг. Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискийн протектыг байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог.
- Үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй. Түүнчлэн компьютерынхоо driver дискүүдийг мөн адил. Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх. Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.