Нийслэлийн Засаг даргын 2023 оны Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний хүрээнд “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, Зөв галлагаа” сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнуудад зохион байгууллаа.
Сургалтад тус их сургуулийн Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн нийт 500 сонсогч, оюутан хамрагдсан юм.
Сургалтаар гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаар мэдрэгчийг ажиллуулах заавар, зуухаа зөв галлах, угаарын хийн хордлогын шинж тэмдгийг хэрхэн мэдэх вэ? зэргийг танилцуулсан юм.