1778 оны нэгдүгээр сарын 18-ны энэ өдөр алдарт аялагч Жеймс Күүк Хавайн аралд хүрсэн анхны хүн болов. Тэрээр уг арлыг "Сендвичэн арал" гэж нэрлэжээ. Ахмад Жэймс Күүк нь Английн аялагч, далайчин, картографч бөгөөд маш богино хугацаанд Эзэн хааны усан флотын ахмад болон дэвшжээ. Тэрээр Европын олон арал, газруудыг газрын зурагт анх тэмдэглэн үлдээж, Ньюфаундлэндийн нарийвчилсан газрын зургийг гаргаж, Номхон далайд хийсэн аяллаараа Австрали тивийн зүүн эрэг болон Хавайн арлуудыг Европ дахинд нээж өгсөн гавъяатай нэгэн юм. Мөн тэрбээр Шинэ Зеланд арлын талаарх анхны байр зүйн зураглалыг гаргасан байна. Ахмад Жэймс Күүк 1779 онд Номхон далайд хийсэн 3 дахь аяллынхаа үеэр Хавайн арлын уугуул иргэдтэй хийсэн тулаанд амь үрэгджээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 1
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд