Амралтын өдрүүдэд гадагшаа гаралгүй гэр бүлээрээ хийж болох таван зүйлс

Гэр бүл гэдэг хамгаас нандин, хамгаас эрхэм зүйл билээ. Цар тахлын энэ үед өөрийгөө болон хайртай бүхнээ аюулт өвчнөөс хамгаалан гадагш гаралгүй гэр бүлдээ цаг заваа зарцуулан өнгөрүүлээрэй. Өмнө нь зориулж чадаагүй цагаа одоо гаргах боломж ч гэж ойлгож болно.

Та бүхэндээ амралтын өдрүүдэд гэр бүлээрээ хийж болох таван зүйл санал болгож байна.

  1. Шинээр гарсан кино үзэх

Кино театарт очилгүй буйдан дээрээ тухлан сууж хүссэн киногоо үзэх боломжтой. Ингэснээр утас, ipad, таблетгүй киноныхоо талаар хоорондоо ярилцан , амьд харилцаа үүсгэн өдрийг зугаатай өнгөрүүлнэ.

  1. Урд өмнө нь хийж үзээгүй шинэ төрлийн хоол хийж идээрэй.

Нэг л хэвийн хийдэг хоолноосоо татгалзаж шинэ төрлийн хоол хийж идээрэй. Хоолоо хийхдээ гэр бүлийн гишүүн тус бүрийг оролцуулбал илүү сонирхолтой болно шүү дээ.

  1. Зургийн цомгоо янзалж болно.

Хайртай хүмүүстэйгээ хамт суугаад зургийн цомгоо янзалж болно. Өмнө нь явж байсан аялал, зугаалга, тэмдэглэлт өдөр, баяр ёслолын зургаа цэгцэлж тэртээх үеэ дурсаж болно.  Ийнхүү нэг өдрийг дурсамж дүүрэн  өнгөрүүлээрэй.  

  1. Ном унших

Хэзээ нэг өдөр уншина даа гэж бодсон ном эсвэл дутуу орхисон номоо сэргээж уншаарай. Хүүхдүүдтэйгээ ч танин мэдэхүйн сэдвээр ярилцаж,  тухайн сэдвийн ном уншиж, ярилцаж ч болно. Таны болон хүүхдийн тань танин мэдэхүйд хэрэгтэй. Ном бол ертөнцийг харах цонх юм.

  1. Гэр бүлээрэй их цэвэрлэгээ хийцгээе.

Гэр бүлийн гишүүн бүрийн оролцоотой зугаатай их цэвэрлэгээ хийцгээе. Илүү сонирхолтой болгохын тулд шагнал урамшуулалтай уралдаан болгож ч болно шүү дээ. Ариун цэврээ сахиад зогсохгүй хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү