ХҮҮХДИЙН ШҮДЛЭЛТИЙН ТУХАЙ

Хүүхдийн өсөлт бойжилт зөв эсэхийг тодорхойлоход шүдлэлтийн нас чухал ач холбогдолтой. Шүд эрүүл бол бие эрүүл гэж монголчууд ярьдаг. Өсвөр насанд зонхилон тохиолддог архаг өвчнүүд нь голдуу бага балчир үед нь шүдийг хамгаалаагүйгээс үүдэлтэй байдгийг эцэг эхчүүд заавал мэддэг байх ёстой.
Рахиттай хүүхэд шүдлэх насандаа шүдлэхгүй буюу буруу дарааллаар шүдлэх нь элбэг байдаг.
Хүүхдийн сүүн шүд шүдлэлт дараах зүй тогтлоор явагддаг. Үүнд:
-Тодорхой хугацаанд
-Хос хосоороо
-Тодорхой дарааллаар
-Баруун, зүүн талдаа тэнцэж шүдэлдэг ажээ.
Байнгын шүд шүдлэх хугацаа: их араа 5-8 насанд, үүдэн шүд 6-8 насанд, захын үүдэн шүд 7-8 насанд, бага араа (1-р) ба соёо 9-13 насанд, бага араа (2-р) 10-14 насанд, их араа (2-p) 11-14 настайд, агт араа 18-25 настайд тус тус ургадаг ажээ. Анагаах ухааны доктор П.Пүрэвжав “Зажилж идвэл хоол, залгиж идвэл хор” гэсэн номондоо (1992) хүүхдийн шүдлэх зүй тогтлыг сонирхолтойгоор өгүүлснийг та бүхэндээ танилцуулъя.
335412453_1267227467484484_913498607656173873_n
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү