Гадил нь уураг, ислэг, А, В6, С аминдэмээр баялаг, мөн потассиум, төмөр, манган, рибофлавин, магнезиумын агууламж өндөртэй.
1. Хорхой, шавьж хазсанаас үүссэн хавдарыг буулгана. Гадилын хальсны дотор талаар хазуулсан газрыг үрэхэд өвчин, загатнааг дор нь арилгадаг.
2. Хальсыг жимстэй хольж идэх, смүүтид нэмэх зэргээр хэрэглэвэл даралт хэвийн, биеийн эрүүл мэнд тогтвортой байдаг.
3. Гадилын хальс потассиум ихтэй тул зажлах, эсвэл дотор хэсгээр нь шүдээ үрвэл хоёр долоо дараа шүд мэдэгдэхүйц цагаарна.
4. Хальсыг дотор талаар нүүр, өөр хэсгийн арьсанд нааж 30 минут байлгавал үрчлээг багасгадаг. Мөн хальсыг нүдэж өндөгний шартай холиод нүүр, хүзүүндээ маск тавихад өндөр үр дүнтэй.
5. Триптофан, серотонин ихтэй тул тайвшруулж нойр хүргэнэ.
6. Хальсанд байдаг лутеин хэмээх хүчирхэг антиоксидант нь нүдийг гэмтээдэг түрэмгий бодисуудыг саармагжуулж, нарнаас ирдэг UV цацрагаас хамгаалдаг
7. Холестеролыг бууруулдаг тул зүрхэнд сайн.
8. Сайр арилгана.
9. Гутал, цүнхээ арчвал янзын гялалзуулдаг
10. Гадилыг хэрэглэхээсээ өмнө ширүүн усаар сайн шүршиж угаах ёстой гэнэ дээ