Хэлээр оношлохуй

Хүний биеийг ямар нэгэн байдлаар хатгаж өвтгөхгүйгээр хэлийг хараад л өвчнийг оношилж болдог оношилгооны нэг хэлбэр бол хэл оношлогоо юм. Хэлний хэлбэр, өнгө, толбо, өнгөрийн өнгө, хэмжээ, тархалт, хэлний хагарал, ан цав, хэлэн дээр гарсан шүдний ором, чийглэгийн хэмжээ зэрэг олон үзүүлэлтийг хэмждэг. Энэхүү аргыг эмчилгээний өмнө болон дараа ашиглаад үр дүнгээ хянаад явах боломжтой. Оношилгоо хийх хамгийн сайн цаг нь өглөө өлөн элгэн дээрээ хэлээ харах юм. Хэл харах үед аль болох амаа том ангайлгаад хэлээ урагш гаргаад бага зэрэг өргөх бөгөөд аль болох хүчлэхгүй байх хэрэгтэй. Хэт их хүч гаргавал хэлний өнгө байдал өөрөөр харгадах болно.
Эртний хятадын анагаах ухаанаар эрхтний байдал нь хэлний гадаргуу дэээр тодорхой байр эзлэн харагддаг.
Хэлний үзүүрт биеийн дээд хэсэг, эрхтэнд хамааралтай, хажуугийн хэсэгт биеийн дунд хэсэг, хэлний угт биеийн доод хэсгийг харуулдаг гэж бичсэн байна. Хятад, Төвдийн ардын эмч нар хүний хэлийг уншдаг байсан бөгөөд түүгээрээ дамжуулан хүний дотоод эрхтний байдлыг одоогийн ямар ч төгс төгөлдөр техник, шинжилгээ, эмч нараас дутахгүйгээр оношилдог байжээ.
Хэл бол дотоод эрхтний газрын зураг бөгөөд хэсэг бүр нь тодорхой дотоод эрхтнийг хариуцдаг байна.
1. Хэлний үзүүрээс 3 см орчимд зүрхийг илэрхийлдэг.
2. Хэлний үзүүрийн дээр 2 талд уушиг байрлана.
3. Хэлний төв хэсэгт ходоод,нойр булчирхайг заана.
4. Хэлний төв хэсгийн ирмэгээр элэг,дэлүү байна.
5. Хэлний угт гэдэс байна.
6. Хэлний угийн хажуугаар бөөр байрлана.
Үзлэг хийхдээ:
1. Хэлний өнгө
2. Өнгөрийн өнгө
3. Хэлний зураасны байдал
4. Хэлбэр зэргийг ажиглах шаардлагатай.
1. Хэлний өнгө:
• Хэл тод улаан өнгөтэй байх нь хордлого, өндөр хэмтэй халуурах, хүнд халдварт өвчин, уушгины цочмог үрэвсэл зэргийн үед илэрнэ.
• Хөх туяа нь хэлний дээд болон доод хэсэг хөх туяатай байвал зүрх судасны дутагдал, цусны эргэлт хэвийн бус, зүрх уушгины үйл ажиллагаа доголдож байгаагийн илрэл болно.
• Нил ягаан өнгө нь мөн зүрх уушгинд ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлнэ.
• Хар өнгөтэй байвал холер ба урвах тахлаар халдварлагдсан байж магадгүй.
• Зэвхий саарал өнгөтэй байвал цөс болон элгэнд өөрчлөлт байгааг илтгэнэ.
• Гялгар, хурц улаан байвал бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны хавдар байх магадлалтай.
• Шатрын хөлөг шиш цоохор хэл нь никотины хүчил дутагдлын үед илэрнэ.
• Хүрэн, хар хүрэн өнгөтэй байвал амьсгалын тогтолцооны төлөв хүндэрсэн байж болно.
• Архаг стресс, айдас түгшүүрийн үед хэлний үзүүрт улаан цэгүүд тодорхойлогддог.
• Хэл хөөх, улайх: Хэлний баруун хэсгээр улайх нь бөөрөнд өөрчлөлт орсон, зүүн хэсгээр улайх нь дэлүүтэй холбоотой бол, хэл хөөх нь бүсэлхий тааз орчимд өөрчлөлттэй, хэлний жижиг мэдрэгчүүд хөөж, хэлний дунд болон хажуу хэсгээр улайх нь уушгинд ямар нэг өвчин байгааг илтгэнэ.
• Хэлний урд болон хажуу хэсэгт шүдний ором гарах нь стресс, мэдрэлийн ядаргаа их байгааг харуулдаг. Мөн шүдний ором нь бактерийн тэнцэл алдагдсан, ходоод гэдэс, хоол тэжээлийг бүрэн шингээж чадахгүй байгааг илэрхийлдэг.
• Газарзүйн хэл гэдэг нь папилиян өнгө өөрчлөгдөх үед гарах хэлний үрэвсэлт өвчин юм. Энэ нь дааврын өөрчлөлт, витамин В12 дутагдлыг илтгэнэ.
• Хэл яриа ээдрэх: Сэтгэлийн түгшүүр, далд айдас, мэдрэлийн эмгэгийн шинж. Мөн Паркинсоны өвчний нэг шинж юм.
• Хэл хагарах нь ихэвчлэн удамшлын шинж чанартай. Мелкерсон-Розенталь хам шинж /Мэдрэлийн ховор эмгэг/
• Хэлний үзүүр улайх нь зүрхний үйл ажиллагаа сул байгаа, судас нарийсах өвчний эхний шинж бий болсныг харуулна. Уушгитай холбоотой өвчин нь шүдний захаар, үзүүр хавийн өөрчлөлтөөр мэдэгдэж болно.
• Хэл тагнай шарлах нь элэг өвдөж, архаг холециститтэй болж харуулна.
2. Хэлний өнгөр:
Зузаан, цагаан байвал хордлого, халдварт өвчин туссан байж болохыг илтгэж байж болно.
Боровтор, хүрэн өнгөр бол уушгины өвчин туссан байж болохыг илтгэнэ.
Шар өнгөр нь хоол боловсруулах эрхтнүүдийг үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж байж болно.
Саарал өнгөр нь ходоодны үрэвсэл, ходоодны шархны шинж тэмдэг байж болно.
3. Хэлний зураас:
Гол төлөв хэлний төв хэсгээс үзүүр рүү чиглэсэн гүн судал, зураас гарах нь зүрхний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавина гэдгийг анхаараарай.
Хэлний энд тэнд олон тооны зураас гарах нь ходоод, хоол боловсруулах системд асуудалтай болоод байгааг илтгэнэ.
Хэт гүн судал, зураас нь бөөр тийм ч эрүүл биш байгааг илтгэнэ
Хэлний захаар босоо зураас гарвал хоол боловсруулах замын эмгэг байж болзошгүйг харуулна. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавина гэдгийг анхаараарай.
4. Хэлний шугам:
Хэлний босоо шугам нь нурууг хариуцдаг. Хэлний гол шугам тахийсан байвал нугас ямар нэг өөрчлөлттэй байгааг харуулдаг. Хэрэв хэлний уг орчимд муруй байвал энэ нь бүсэлхийн нуруунд асуудал үүсч магадгүй. Босоо шугам гол хэсэгт муруй бол цээжний хэсэгт өөрчлөлт байж магадгүй. Хэлний үзүүрт ойрхон муруй шугам нь хүзүүний остеохондроз болохыг харуулна, мөн умайн хүзүүний бүсэд асуудал байгааг илтгэнэ. Хэлний гол шугам тахийсан байх нь тархины цус харвалтын шинж юм.

Эх сурвалж: Монгол Улсын гавьяат эмч Д.Бүрнээ

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү