Дэлхийн хамгийн үнэтэй, дулаахан өд Исландад байдаг. Энэ өдөөр хийсэн хөнжил 8000 долларын үнэтэй.
Хойд туйлын Eider эм галуу өөрийн өдний хамгийн дулаахан хэсгээр үүр засдаг.
Нүүж явсных нь дараа өдийг нь хурааж авдаг. Өд хураагчид Исландын 240 арлаар жижиг завиар явж гараар хураадаг байна. Хураах, цэвэрлэх, угаах процесс бүгд гараар явагддаг тул жилдээ 4 тонныг л үйлдвэрлэдэг.