ВИТАМИН ҮНЭХЭЭР АЮУЛТАЙ ЮУ? !!!!

Association of American Medical Colleges буюу Америкийн Анагаахын Сургуулиудын Холбоо нь 1876 онд байгуулагдсан ба анагаахын сургуульд юу заахыг эд нар шийддэг. Анагаахын оюутнууд , мэргэжил эзэмших, дээшлүүлэх сургалтанд юу заахыг энэ байгууллага зааварчилдаг. Энэ байгууллагын эзэд нь Америкийн толгой баячууд бөгөөд анагаахын сургуульд зөвхөн синтетик эмээр эмчилгээ хийх тухай зааж, натурал бэлдмэлээр эмчилгээ хийхгүй байхыг зааварчилдаг. Сургуулийн удирдлагууд нь тэдний хүмүүс байх ба тэдний зөвшөөрсөн судалгааг хийж санхүүжилтээ авдаг байсан байна.
1913 онд Жон Рокфеллер зөвхөн синтетик эмээр эмчилдэг анагаах ухааныг албан ёсны анагаах ухаан гэж нэрлэнэ гэж хэлсэн байдаг. Тиймээс өнөөдөр эмийн концернууд бүгд синтетик эмийг шахдаг ба өвчтөнийг эмчлэх эмчлэхгүй нь сонин биш хүнийг бүх насаар нь эм хэрэглүүлэх тактик л баримталдаг.
Германы профессор J.C.Frohlich эмийн хортой нөлөөний тухай өгүүлэхдээ Норвегийн нэгэн эмнэлэгт хийсэн судалгааг иш татсан байна. Жилдээ 7000 дотрын өвчтөн авч эмчилдэг уг эмнэлэгт 2 жилд нас барсан өвчтөнүүдийн цогцост задлан шинжилгээг 5 бие даасан шинжээчээр хийлгэсэн байна. Ингэхэд нас барсан 700 өвчтөний 130 нь эмийн хордлогоос болж нас барсан байжээ. Энэ нь дотрын тасагт эмчлүүлэгчдийн 1% бөгөөд Германд жилд 6 сая хүн хэвтэн эмчлүүлдэг ба үүний 60 мянга нь эмнээс болж нас барсан байх магадлалтай гэсэн тооцоо хийсэн байдаг.Үүн дээр жил бүр эмнэлгээс антибиотикт тэсвэртэй бактерийн халдвар авч нас бардаг 40мянган хүнийг нэмбэл 100 мянга болно.
Германд иймэрхүү шинжилгээг хийлгэхгүй бөгөөд үүний шалтгаан нь хими-эмийн үйлдвэрийн удирдлагуудын нөлөө маш их байдагтай холбоотой гэнэ. Хими-эмийн үйлдвэрийн картел буюу холбоо нь 1920-д оноос эхлэн маш их мөнгөтэй болж улс орны асуудалд оролцдог болсон бөгөөд 1930-д онд Германы нацист намыг дэмжиж сонгуулийг нь санхүүжүүлж ялуулсан ба 2-р дайны үед Бухенвальд , Освенцим зэрэг шоронг өөрийн хөрөнгөөр босгож санхүүжүүлэн хоригдлууд дээр туршилт хийж байжээ. Эдний туршилтын үндсэн дээр өнөөгийн хавдрын химийн эмчилгээ гарсан түүхтэй.
Америкт 2001 онд 199 мянган хүн эмний гаж нөлөөнөөс болж нас барсан байна.
Америкт 1930-д онд Д-витаминыг гарган авсны дараа хүмүүсийн идэх юманд хольж идүүлдэг байж. Бараг бүх хүнс болон зайдас, пивонд хүртэл хольдог байжээ. Пиво исгэх явцад кварцын гэрэл буюу UV туяагаар шарахад пивоны дрож Д2-вит үүсгэдэг технологи боловсруулж Д-витаминтай пиво үйлдвэрлэж байсан байна. Энэ үед хүмүүс хангалттай хэмжээний Д-вит авч байсан тул өвчлөл маш бага байжээ. Эмнэлгүүд өвчтөнгүй болж эмийн борлуулалт маш бага болсон байна. Ийм нөхцөлд эмнэлгийн эзэд, эм үйлдвэрлэгч нар нууц уулзалт зохион байгуулж үүссэн "хүнд байдлаас" гарах тухай ярилцаж Д-витаминыг хүнсэнд холихыг нь болиулж удалгүй эмнэлгүүд өвчтөнөөр дүүрсэн гэнэ. Үүнийг Д-витаминыг судалдаг цөөн эрдэмтдийн нэг Jeff Bowles бичсэн бөгөөд өөрөө Д3-вит 1 жилийн турш 25000-100000 оун ууж туршсан ба мэдээж ямарч гаж нөлөө гараагүй байдаг. Д-вит өндөр дозоор уухад А, К2МК7 витамин хамт уувал гаж нөлөө гардаггүй болохыг ч баталсан байна.
Витамины хортой чанарыг харуулдаг LD50 гэдэг үзүүлэлт байдаг. Туршилтын 100 харханд витамин туршихад 50 нь ямар дозонд үхэхийг хэлдэг үзүүлэлт.
В3-витамины LD50 нь 4,5 гр байдаг ба хүнээр бодвол кг жинд нь 4,5гр уулгавал хордох магадлалтай. 50кг жинтэй хүнд 4,5•50= 225гр уулгавал хордох магадлалтай гэсэн үг. В3-вит-р шизофренитэй 5000 хүнийг эмчилсэн Абрам Хоффер эмч өвчтөнүүддээ 3-6 гр уулгахад ямарч гаж нөлөө гараагүй байдаг.
В-н төрлийн витаминууд маш бага гаж нөлөө үзүүлдэг ба үхлийн тунг тогтоож чадаагүй байгаа юм. Сүрьеэ өвчинд хэрэглэдэг изониацид гэдэг эмэнд хордсон өвчтөнийг 50000 мг В6-витамин уулгаж эмчлэхэд ямар нэг гаж нөлөө гараагүй байна. (Sievers , Herrier нар 1984)
В6-витаминыг 200мг-р 5000 өвчтөнд уулгаж эмчлэхэд ямарч гаж нөлөө гараагүй гэж Hawkins, Pauling нар 1973 онд бичиж байжээ.
С-витамины хортой тунг тогтоож чадаагүй байгаа бөгөөд зарим эмч 150-200гр хоногт уулгадаг байсан ба судсаар аскорбиниансодыг 50-100гр хийхэд ямарч гаж нөлөө илрээгүй байна.
Тосонд уусдаг 4 витамин болох А, Д, Е , К2-витаминуудад хордож эндсэн юмуу тахир дутуу болсон тохиолдол одоо болтол бүртгэгдээгүй байгаа юм.
Америкийн Хордлогын Төвүүдийн Холбооны ( American Association of Poison Control Centers , AAPCC) тайлан жил бүр "Clinical Toxicology" сэтгүүлд хэвлэгддэг ба сүүлийн 28 жилд витамины бэлдмэлд хордож нас барсан тохиолдол гараагүй гэж 2012 оны тайландаа бичсэн байдаг.
Организмд 3870 фермент байдаг ба үүний 860 нь хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд витамин, минералыг кофактор(идэвхижүүлэгч) болгон ашигладаг ба витамин ,минерал нь дутагдвал дээрхи ферментүүд идэвхгүй болж бодисын солилцоо хэвийн явагдахгүйд хүрч өвчлөх магадлал ихэсдэг байна.
Монголын ундны усанд ураны хэмжээ нормоос 3-8 дахин их байна гэсэн судалгаа хийсэн байсан. Цацраг идэвхит бодисууд хавдар үүсгэдэг ба үүнээс сэргийлэх хямд арга нь С-витамин тогтмол уух юм. Victor Marcial гэдэг хавдрын эмч өвчтөнүүддээ эмчилгээнийх нь хажуугаар 40-75гр С-вит 7 хоногт 2-3 удаа судсаар нь хийхэд өвчтөнүүдийн 75%-д хавдар багассан болон бүрэн шимэгдсэн байсан байна. Riordan эмч хавдартай олон хүнийг С-витамины өндөр тунгаар эмчилж байсан. Судасны хатуурлын нэг үндсэн шалтгаан нь С-витамины дутагдал байдаг. Гэтэл С-витаминыг зүрхний эмчилгээ , хавдрын эмчилгээнд оруулаагүй бөгөөд С-вит ууж зүрхний өвчин болон хавдраас хамгаалах тухай ерөөсөө ярьдаггүй. Харин ч бүр хавдартай үед С-вит болохгүй гэж сурталчилдаг болсон. С-витамины дутагдалтай олон жил болоход хавдраар өвчилдөг ба хавдрын өвчтэй бүх хүн Д-витамины дутагдалтай байдаг тухай юу ч ярьдаггүй . С-витаминаас гадна В-вит, тосонд уусдаг 4 витамин АДЕК хавдраас хамгаалдаг, хавдрын өсөлтийг багасгадаг тухай эмчийн номонд бичдэггүй.
Е-витаминаар зүрхний өвчтэй 30 мянган хүнийг эмчилсэн Канадын ах дүү 2 эмч Evan Shute , Wilfrid Shute нар өвчтөнүүддээ 1200-2200 оун уулгадаг байсан. Тухайн үеийн зөвшөөрөгдсөн тун нь 50 оун байсан. Зүрхний цусан хангамжийн дутагдал өвчнийг эмчилж болдгийг баталчихаад байхад тэднийг үгүйсгэж Е-вит шуудангаар зарахыг нь болиулж энэ 2 эмчийг хэвлэлээр муулж байжээ. Ингэж өнөөдрийн шигдээсээс хамгаалдаггүй эмэн эмчилгээг бий болгож олон хүнийг үхүүлдэг болсон.
Е-вит шигдээсээс 77% хамгаалдаг болохыг Кембрижийн Их Сургуулийн эрдэмтэд баталж 1996 онд LANCET сэтгүүлд хэвлүүлж байжээ.
Е-вит 800оун элэгний өөхлөлтийг эмчилдэг, 400оун-р бага насны хүүхдийн уналт, таталтыг 60% багасгадаг , 71-с дээш насны хүмүүсийн үхлийг 24% багасгадаг гэж судалгаагаар батлагдчихаад байхад энэ тухай эмчийн номонд юу ч байхгүй.
Үүний оронд эмчилдэггүй эмнүүдээ л шахдаг !!!
Эмийн концернууд ингэж витамин уулгахгүй байж синтетик эмнүүдээ борлуулах гэж витамин аюултай гэж сурталчилж байгааг бид ойлгох ёстой. Үүнийг ойлгохгүй тэдний үгийг дагаад витамины аюулын тухай ярих нь мэдлэг муутайгаа харуулахаас гадна өөрсдийнхөө эрүүл мэндийг ч хамгаалж чадахгүй.
ДЭХБ-н витамины доз гэж байхгүй. Энэ байгууллагын зөвлөгөөг дагаад эрүүл болсон ард түмэн байна уу ??? Витамины тухай үнэн зөв мэдлэгтэй болж үхэл ихтэй өвчнөөс хамгаалах болон эмчлэхдээ ДЭХБ, олон улсын байгууллагуудын зөвлөмжийг дагахгүй эрдэмтдийн судалгаанд үндэслэж өөрсдийнхөө замаар явах нь хамгийн хямд бөгөөд найдвартай арга юм.
Эмийн том концернуудын утсан хүүхэлдэй болох гэж бид эмч болоогүй шүү !!!

Эх сурвалж: БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ хот 12-03-2023 
 
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү