Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн 100,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг энэ жилээс эхлэн нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон.
Үлдсэн 9 хувь буюу өрхийн орлого нь хэт өндөр өрхийн хүүхдүүдэд олгохгүй юм.
Тэгвэл энэ сарын 16-н буюу өнөөдрөөс эцэг, эхчүүдийн гар утсанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан талаарх мессеж очиж буй. Харин энэ сарын 20-ны дотор мессэж очоогүй бол тухайн өрхийн хүүхэд мөнгөн тэтгэмж авахгүй гэж албаны хүн мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар гар утсанд мессеж ирээгүй иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.