Сүүлийн үед хүмүүсийн архины хэт хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэх болжээ.
Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул мах юм.Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусладаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна.
Тэгвэл энэхүү үрэвсэлт аюулт өвчнийг эмчлэх уламжлалт аргыг танилцуулж байна. Энэ нь тун ч үр дүнтэй болоод тустай аж.
Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг (заавал хониных)
Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.
Хэрэглэх арга: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.
Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.
Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан , тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.