Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын “Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ.”, “Нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.”, “Тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлсэн байна.”, “Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлж, төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжинэ.” гэсэн зорилтууд тусгагдсан.
Түүнчлэн, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг шинэчилж даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэн, хуримтлалын нэгдсэн сан байгуулагдан иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийгдэнэ.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ.” гэж тус тус заасан.
Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим бодлого, үйл ажиллагаа болон ирээдүйд ирэх хүн амын насжилтаас хамаарч нийгмийн даатгалын сангийн зардал улам өсөж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс дээрх бодлогын баримт бичгийн хүрээнд дэвшүүлсэн нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус боловсрууллаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд