1863 оын нэгдүгээр сарын 10-ны энэ өдөр Англи улсын Лондон хотноо дэлхийн хамгийн анхны метро нээгджээ. Энэхүү метро нь европын улсууд дотроос хамгийн урт сүлжээтэй буюу 270-н зогсоолтой, 402км замтай, 197 туннелийн зогсоолтой аж. Метроны эхний шугам нь Паддингтон (Бишопс Роуд) ба Фаррингдон Стрит хоёрыг холбосон бөгөөд урт нь 6 км байжээ.
Эхний өдөр зорчигдын урсгал маш их байсан учраас өглөөний 11.00 цагт тасалбарын кассыг хааж, хүмүүсийг зөвхөн тээвэрлэн гаргаж байжээ. Мөн эхний өдөр 25 мянга орчим хүн метрогоор үйлчлүүлсэн байв.
Уг төслийг бүтээгч инженер Жон Фоулер рыцарь цолоор шагнагджээ. Түүний байгуулсан эхний шугам нь өнөөдөр ч гэсэн ажилласаар байна.