ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.

Бие даасан үзэл бодол, үнэт зүйлстэй, бүтээлч хандлага хийгээд олон ургальч үзлийг эрхэмлэдэг шинэ үеийн хүүхэд, залуус мэтгэлцэх урлагаар хэдийнэ төлөвшиж, хамтдаа хөгжсөөр байна.
Тэд ирээдүйд хариуцлагатай иргэн байхын төлөө оролцоонд тулгуурлан, судалгаанд суурилсан мэдлэг, мэдээллээ солилцож, Ардчилсан Үндсэн Хуулийн 31 жилийн ойн босгон дээр мэтгэлцээний үндэсний аваргуудаа тодрууллаа. УИХ-ын Тамгын газар, Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран Үндсэн Хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар зохион байгуулж, өнөөдөр шигшээ тоглолтоо хийлээ.
Хот, хөдөө орон нутгийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл болсон нийт 126 баг эхний шатанд өрсөлдсөнөөс шилдэг 48 баг шалгарч өнгөрсөн амралтын өдрүүдэд ур ухаан, авьяас чадвараа сорьж, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын суурь зарчмуудын хүрээнд мэтгэлцсэн юм. Алганд багтсан эх орон гэгддэг Үндсэн Хуулийн үзэл баримтлал, мөн чанарыг гүнзгий ухамсарлаж, үйл хэргээрээ түгээн дэлгэрүүлэх хойч үеийн хүүхэд залуус бол ардчилсан Монгол орны хамгийн үнэт эрхэм хүмүүс юм.
 
323299382_485298743749747_6584811825844730607_n
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү