1984 оны нэгдүгээр сарын 7-ны энэ өдөр Зүүнөмнөд Азийн үндэстнүүдийн холбоо буюу АСЕАН-ы 6 дахь гишүүнээр Бруней улс элсэв.
АСЕАН - Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс орох ба Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын гадаад хэргийн яамны сайд нар 1967 оны 8-р сарын 8-нд Тайландын Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсэг зурснаар АСЕАН-ы үндсийг тавьжээ.
Хожим Бруней, Бирм (Мьянмар), Вьетнам,Лаос, Камбож зэрэг улсууд гишүүнээр элссэнээр бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээ нь өргөжин тэлсэн юм. Холбооны зорилго нь бүс нутагт эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн дэвшил, эдийн засгийн түргэн өсөлт, аж үйлдвэр, тээвэр, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, бүсийн энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийт орнуудын ашиг сонирхлын үүднээс хамтын ажиллагаа худалдааг хөгжүүлэх явдал юм. АСЕАН нь хуурай газрын 4,46 сая км2 газар нутгийг хамрах ба дэлхийн нийт хуурай газар нутгийн 3%, хүн амын хүн амын 8,8% ба ойролцоогоор 600 сая хүмүүс оршиж байна. 2010 онд нэрлэсэн ДНБ нь 1,8 триллионоор өсжээ.
АСЕАН ганцаар оршин байсан бол дэлхийн эдийн засгийн томоохон улсуудын тоонд орж, АНУ, БНХАУ, Япон, ХБНГУ, Франц, Бразил, Англи, Итали улсуудын ард бичигдэх байжээ.