Америк хэмээх их гүрэн нийт бие даасан эрх мэдэл бүхий 50 муж улсаас бүрддэг. Эдгээр улсын нэг болох Нью-Мексико 1912 оны нэгдүгээр сарын 6-ны энэ өдөр 47 дахь муж улс нь болсон түүхтэй.
Нью-Мексико нь Америкийн Нэгдсэн Улсын баруун өмнө, баруун хэсэгт орших муж улс юм. Уулын муж улсуудын нэгд тооцогддог. Уугуул Америкчууд хэдэн зууны турш нутаглаж ирсэн тус нутаг мөн Испанийн Эзэнт Улсын Шинэ Испанидэд ванлиг, Мексикийн нэг хэсэг байж байгаад Америкийн Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр болж, улмаар муж улсын зэрэглэлтэй болжээ.
АНУ-ын муж улсууд дунд Нью-Мексико нь Испанийн колоничлогчид болон Латин Америкийн шилжин суурьшигчдын удам буюу Хиспаникуудын эзлэх хувь хамгийн өндөр муж улс юм. Мөн уугуул Америкчуудын эзлэх хувиар Аляска, Оклахомагийн дараа гуравдугаарт, тоогоор Калифорни, Оклахома, Аризона, Техасын дараа тавдугаарт ордог.
Муж улсын нутагт дэвсгэрт нутаглах уугуул иргэд нь голчлон Навахо, Пуэблочууд байдаг. Ийнхүү тус муж улс нь хүн ам зүй, соёлын хувьд Хиспаник, уугуул Америкчуудын хүчтэй нөлөөлөл дор оршдог онцлогтой юм. Нью-Мексикогийн далбаанд Испани, Зиачуудыг бэлгэдэх улаан, алтлаг өнгө, уугуул Америкчуудын шүтдэг нар орсон байдаг аж.
Нью-Мексико нь маш содон бөгөөд үзэсгэлэнтэй байгальтай, Америкийн уугуул иргэд оршин суудаг улс юм.
АНУ-д нутаг дэвсгэрийн хувьд тавд, хүн амаараа хоёрт ордог байна.
Хүн амын инхэнхи хувь буюу 80 гаруй хувь нь Англиар, 20 гаруй хувь нь Испаниар, Навохагаар 4 хувь нь ярьдаг байна.