Энэ онд 16, 25, 45 нас хүрч буй иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ шинээр авах болон сунгалт хийлгэхийг УБЕГ-аас санууллаа.
Учир нь эдгээр насны иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах хүсэлтээ гаргахгүй хугацаа хэтэрвэл торгууль төлнө. Зөрчлийн тухай хуульд зааснаар хугацаа хэтэрвэл 20,000 төгрөгийн торгууль оногдуулах юм байна.
Иргэний үнэмлэх шинээр авах болон сунгалт хийлгэх иргэд харьяалал харгалзахгүйгээр аль ч хэлтэс, НҮНТ-д очиж улсын бүртгэлд хамрагдаж болох аж.
“2022 оны арванхоёрдугаар сарын 13-наас хойш иргэний үнэмлэх захиалсан иргэд регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдсан шинэ загварын иргэний үнэмлэх авна” хэмээн УБЕГ-аас мэдээлсэн юм.