Фүжү уул нь Японы Шизүока, Яманаши аймгуудын нутагт орших идэвхтэй галт уул бөгөөд хамгийн сүүлд 1700-аад онд дэлбэрсэн байна.
Дэлхийд хамгийн алдартай уулсын 35 дугаар байрт ордог. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад байдаг соёлын өвд багтсан байдаг. Далайн түвшнээс дээш 3,776 м өндөр тус уул нь Японы хамгийн өндөр цэг болно.
Фүжи уул нь хаанаас нь ч харсан тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй харагддаг тул Япон төдийгүй дэлхийн бусад улсуудад Япон улсын бэлгэ тэмдэг хэмээн алдаршсан.
Фүжи уулын 800м орчим радиустай тогоог тойроод 8 оргил бий.