Төрийн ордны Зоогийн газарт сонгон шалгаруулалт зарлажээ. Тиймээс нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болоод байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэн болон ААН дараах материалыг бүрдүүлэх юм байна. Үүнд:
Иргэний хувьд:
- Иргэний үнэмлэхийн лавлагааг авчрах /E-mongolia лавлагаа/
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;
- Харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
- Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;
- Талбай түрээслэх үнийн санал;
- Үйл ажиллагааны төлөвлөгөө.
Хуулийн этгээдийн хувьд:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;
- Санхүүгийн чадварыг нотлох баримт сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан;
- Татварын тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /Emongolia лавлагаа/;
- Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;
- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
- Талбай түрээслэх үнийн санал.
- Үйл ажиллагааны төлөвлөгөө.
- Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл
- Төрийн ордны тухай хууль болон хобогдох хууль, тогтоомж хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарт, норм, дүрэм.
Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон В1 давхар, 1 тоот
Холбогдох албан тушаалтан: Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр
Утасны дугаар: 260252, 99086663