УИХ гишүүн Т.Доржхандын мэдэгдэл

Нүүрсний хулгай, ХБ-ны хулгай гээд шүгэл үлээж байгаа маань олон хүний дургүйг хүргэж байх шиг. Хулгай хийсэн нөхдүүд аргаа бараад гэр бүл уруу маань дайрч, бүр 20 жилийн өмнөх асуудлыг сөхөж байгаа юмаа даа.
Би 2004 онд эхнэртэйгээ анх СЯ-нд танилцсан байдаг.
Гэтэл эхнэрийн маань 2002 онд авсан зээлийг надтай холбоод байгааг ойлгож чаддаггүй ээ. Жаахан судалж харлуулаарай‼️
Эхнэр маань 2002 онд ТСС-аас зээл авч сурсан нь үнэн. Холбогдох журмын дагуу Сангийн яам болон санхүүгийн байгууллагад ажиллан 5 жил дараалан НДШ төлж, зээлээ хаасан нь бас үнэн.
 
Хэрэв энэ нь хангалтгүй гэж үзэх нэгэн байвал эхнэр маань 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж, зөвхөн сүүлийн 5 жилд 3.8 тэрбум төгрөгийн татварыг Улсын төсөвт төвлөрүүлээд байгаа. Ингэхдээ төрийн нэг ч тендерт ороогүй болно‼️
Жич: Манай эхнэр хаашаа ч зугатаагүй, хүүхдүүдээ хараад ажлаа хийж байгаа. Харин хулгай хийгээд зугатдаг хөгийн улстөрчдөд хариуцлага тооцох л болно‼️ хэмээн бичжээ.
 
321796510_1273247269910441_6333098590990908540_n
319936821_1195260981075994_4423038446848218512_n
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү