ХЭРЭГЛЭГЧ ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГ ТУС ТУСАД НЬ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО.

“Юнивишн” ХХК-с Улсын Ерөнхий байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 63 дугаартай албан шаардлагын биелэлтийг ирүүллээ.
Албан бичигт дурдсанаар дараах байдлаар шаардлагын биелэлтийг хангаж ажиллахаар болсон байна. Үүнд:
1. “Юнивишн” ХХК нь “Хэрэглэгч Олон суваг дамжуулах үйлчилгээ, интернетийн үйлчилгээ суурин утасны үйлчилгээг дангаар нь ашиглах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хянуулахаар хүргүүлсэн бөгөөд зөвшөөрснөөс хойш холбогдох тохиргоог системд хийж, ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж.
321911937_911421310039549_2790579580859690114_n
 
2. Хэрэглэгч багц ахиулах, бууруулах боломжийг олгох үүднээс гэрээний хугацаанаас өмнө багцаа бууруулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн хувьд:
- Төхөөрөмж авсан бол тухайн төхөөрөмжийн ашигласан хугацаанд ногдох төлбөрийг үндсэн үнээс хасаж тооцох,
- Үйлчилгээний эрх авсан бол үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр ашигласан хугацаанд ногдох төлбөрийг хэрэглэгчээр дүйцүүлэн төлөх” байдлаар тус тус шийдвэрлэхээр болсон байна.
Биелэлтийг хангаагүй албан шаардлагын заалтуудын талаар ШӨХТГ-с үргэлжлүүлэн судлах болно.
/Жич: Үнийн нэмэгдэлтэй холбоотой мэдэгдлийн хариу тусдаа ирэх болно./
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү