Усыг хэтрүүлэн ууснаар хүний биеийн галын илч, тэр дундаа ходоодны галын илчийг доройтуулж, цаашлаад цус, мах, өөх, яс, чөмөг, дусал, баас, шээс, хөлсний галын илчийг доройтуулна.
Үүний улмаас тунгалаг цөвийн боловсролтын үйл ажиллагаа алдагдаж, олон өвчний эх суурь, ялангуяа хаван зэрэг өвчний анхдагч шалтгаан болно.
Хаван өвчнийг үүсгэх олон нөхцөлүүдийн дотроос сүүлийн үед хүмүүс “биеэ цэвэршүүлж байна”, “өтгөнөө гаргаж турна” хэмээгээд өдөрт олон литр ус тэр дундаа цэвэршүүлж савласан хүйтэн усыг шууд хэрэглэж байгаа нь хаван үүсгэх зонхилох шалтгааны нэг болж байна.
Их хэмжээний хүйтэн ус нь хүний биеийн галын илчийг багасган доройтуулж бүх биед сарнисан хаван үүсгээд зогсохгүй, ходоод, бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж олон төрлийн өвчнийг үүсгэж байна.
Иймд та галын илчээ дарангуйлахгүйн тулд усыг буцалгаж, халуун бүлээнээр нь хэргэлэхийг зөвлөж байна. Нэг удаагийн хооллолтын хоол, ундны харьцаа нь 1/3 нь шингэн уух зүйл, 2/3 бүхэл хоол байна. Ялангуяа 30 наснаас эхлэж хүний биеийн галын илч аажмаар доройтдог гэдгийг анхаараарай
Эх сурвалж: "Одонцэцэг эмчийн зөвлөгөө" номоос.