Эрдэнэс Монгол ХХК –ийн шинэ бүтцийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны удирдлагыг “дарга” бус ахлах менежер хэрэгжүүлэхээр болж байна.

Эрдэнэс Монгол ХХК –ийн шинэ бүтцийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны удирдлагыг “дарга” бус ахлах менежер хэрэгжүүлэхээр болж байна. Тус компанийн долоон газрыг 7 ахлах менежер удирдана.

ТӨК-иудын өнөөгийн нөхцөл байдалд дарга бус менежерүүд чухал байна. Учир нь “дарга” бол бусдаас илүү эрх эдэлж, ямар нэг тусгай хангамж буюу өрөө тасалгаа, машин зэрэг ТӨК-иудын үр ашигт байдалд сөргөөр нөлөөлдөг орчныг шаарддаг, удирдлагын хувьд босоо хэлбэртэй арга барилаар ажилладаг зэрэг сул талуудтай. Тиймээс энэ байдлыг өөрчилж дарга бус мэргэжлийн хамтын удирдлагын манлайлалд тулгуурласан сайн менежерүүдээр багаа бүрдүүлэхээр бүтцийг баталлаа. Аливаа компанийн үр ашигт байдал, зөв засаглалыг менежерүүд бүтээдэг.

Эрдэнэс Монгол ХХК-д зөв менежмент явуулж, засаглалыг сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал байгаа учир ийнхүү менежер, мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалтаа нээлттэй зарлаж байна.
Эрдэнэс Монгол ХХК-ийн шинэ бүтэц нь төрийн эзэмшилд байгаа компаниуд эрх ямбаас аль болох татгалзаж, компанийн үр ашигт байдлыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулдаг тогтолцооны жишиг болно. 
 
 
 
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү