Хүүхэд бүрийн сайн мэдэх "Ид шидийн орон"-ы шидтэй ах Ч.Ганжавхланг ард түмэн, хүүхэд залуусынхаа төлөө сайн үйлс хийж, 501 цаг зүтгэснийг нь өндрөөр үнэлж, АНУ-ын Цагаан ордноос Ерөнхийлөгчийн нэрэмжит "Алтан сайн дурын ажилтан" шагнал олгожээ.
Тэрбээр, 2018 оноос эхлэн "Ид шидийн орон" төслийг амжилттай хэрэгжүүлж, хүүхэд багачуудад баяр баясал төрүүлсээр өнөөдрийг хүрчээ. Хамгийн сүүлд гэхэд Дорноговь аймагт "Ид шидийн орон"-ыг бий болгож өдгөө Хөвсгөл аймагт шинэхэн барилга баригдаж буй юм.