Харилцаа холбооны зохицуулах хороо болон Юнивишн ХХК-д мэдэгдэл хүргүүллээ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл /Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх/ -ийн 9.1.5 - д "харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд зүй ёсны монополь болон давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах, батлах" гэж заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ , тарифыг хянаж, зохицуулахаар байна. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2022 оны 12 дугаар сарын 16 - ны өдрийн 05/1635 дугаартай албан бичгээр "Юнивишн" ХХК нь "тус хороогоор хянаж батлуулаагуй үнэ , тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар тухайн компанид мэдэгдсэн" талаар албан бичгийг манай газарт ирүүлсэн .
 
320881986_505830318311907_1271105334176542302_n
 
320693641_1348940335867012_7551821957125123842_n
Үүнээс үзэхэд Юнивишн ХХК oлон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээний шинэчилсэн үнэ тарифын өөрчлөлтийг эрх бүхий байгууллага хянаж, зөвшөөрөл олгоогүй байхад нэмэгдүүлсэн төлбөр нэхэмжилж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.2, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь заалтыг тус тус зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3, 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтын дагуу хариуцлага тооцох нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хянаж , зөвшөөрөл олгох хүртэл хугацаанд төлбөр нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцалж , үр дагаврыг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх, цаашид үнэ, тарифын өөрчлөлтийг хуульд заасан нөхцөл , журмын дагуу ХХЗХ-оор хянуулсны үндсэн дээр мөрдүүлэхийг мэдэгдлээ.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү