ЭМЯ ЭМНЭЛЭГ БАРИУЛСАН ҮЛДЭГДЭЛ 671 САЯ ТӨГРӨГӨӨ ӨГӨХГҮЙ БАЙНА

ЭМЯ шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар "Арвис энтернейшнл" ХХК мэдээллээ.

"Арвис энтернейшнл" ХХК нь ЭМЯ-ны захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой эмнэлгийн барилгыг 2020 оны тав дугаар сард барьж дуусган, улсын төсөвт тусгагдаагүй мөнгийг өөрийн хөрөнгөөс гарган дуусгаж есдүгээр сард хүлээлгэн өгчээ. ЭМЯ-наас 2020 оны аравдугаар сард багтааж үлдэгдэл санхүүжилтээ бүрэн өгнө гэсэн ч төлбөрөө төлөхгүй өдийг хүрсэн байна.

Иймд  "Арвис энтернейшнл" ХХК-ийн зүгээс, "Үлдэгдэл төлбөрөө авъя" гэхээр "Өмнө нь байсан удирдлагаасаа авахгүй юу" гэж хэлээд төлбөрөө төлдөггүй байна.

ЭМЯ-наас энэ асуудалд тайлбар өгөхдөө, Энэ асуудал бол хоёр компани хоорондын харилцаа.  Бид төсөвт тусгагдсанаар "Арвис энтернейшнл" ХХК-д мөнгийг нь өгөөд явж байгаа.

Одоо зөвхөн барьцааны таван хувь нь манайд байна. Бид үүнийг олгохдоо бэлэн байна. Энэ компанийн барьсан эмнэлэг нь одоо ус алдаад, эмнэлгийн ажилтнууд хувингаар ус зөөгөөд явж байна. Үүнийг хариуцаж барьсан компани засахгүй байна. Таван хувийн мөнгийг нь барьцаалсан гэж болно. Үүнийгээ засчихвал мөнгийг нь өгөхөөс татгалзахгүй" гэв.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү