Нэгдүгээр сарын 1 нь Шинэ жилийн эхлэл болдог онцлогтой. Дундад зууны үед Баруун Европын ихэнх улсууд жилийн хамгийн эхний өдөр гэж үзэн баяр тэмдэглэдэг байжээ. Тухайн үед зул сарын баяраас хойш 7 хоног, жилийн хамгийн эхний өдөр хүртэл баярладаг байж. Харин зүүн Европын ихэнх улсад тухайн цаг үедээ есдүгээр сарын 1-ний өдрийг жилийн эхний өдөр гэж үзэн тэмдэглэдэг байсан гэдэг. Англичууд жилийн хамгийн эхний өдрийг 12-р зуунаас хойш тэмдэглэж ирсэн байна. Харин Шотланд улс 1600 оноос эхлэн жилийн хамгийн эхний өдрийг нэгдүгээр сарын 1-нээс тооцож эхэлсэн бол 1700-аад оны дундаас эхлэн Британийн колони улсуудад нэгдүгээр сарын 1-ний өдрийг тоолсон юм. Нэгдүгээр сар нь Дэлхийн бөмбөрцөгийн хойт хагаст өвлийн улирлын дунд сар болдог бөгөөд хамгийн хүйтэн үе болдог бол өмнөд хагаст хамгийн халуун зуны сартай давхцаж аж.
Нэгдүгээр сарын 1-ний өдрийг албан ёсоор тоолж ирсэн улс:
Харин зарим улс орны хувьд онцгой тэмдэглэлт өдөр нь болдог аж.Тухайлбал:
-
- Итали Үндсэн хуулийн өдөр
- Бруней Тусгаар тогтнолын өдөр
- Хаити Тусгаар тогтнолын өдөр
- Судан Тусгаар тогтнолын өдөр
- Григорийн тооллын дагуу шинэ жилийн өдөр.