Хаан банкны Мэдэгдэл

ХААН Банк нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль, тогтоомжийг чанд мөрдөн ажилладаг бөгөөд аливаа хууль бус үйл ажиллагааг дэмжин оролцдоггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Ган-Очирын оролцсон сошиал сувгуудаар тараагдсан лайв бичлэгийг үндэслэн дараах тайлбарыг хийж байна.

Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкан дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог.

319335935_853093829274081_6494257356000516106_n

Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцож өндөр дүнгээр барилт хийсэн байсан. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд нь энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд дансны хөдөлгөөнийг банк системийн боломжит дээд оронгоор хязгаарласныг харуулж буй хэрэг юм.

Эх сурвалж: ХААН Банк

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
өөөө [49.0.135.xxx] 2 жил
Ийм дүнтэй данс хаадаг хэрэг үү. Ингэж дансаа хаалгаж байсан хүн байна уу