“Mongol Made” нэгдлийн хамт олон ХАТУУ САВАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ НЭЭЛЭЭ

Монголын савангийн хэрэглээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж, мянган эмэгтэйг ажлын байраар хангана гэсэн маш тодорхой зорилгыг өмнөө тавьсан “Mongol Made” нэгдлийн хамт олон өнгөрсөн жил гараанаас гарч, арьс арчилгаа, ариутгал, ахуйн хэрэглээний 20 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
 
319042064_679907793702763_7015419515583155995_n
 
Өчигдөр бид нэг цагт 3 мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн автомат үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
 
319096534_679906723702870_8190540611398604164_n
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс хатуу савангаа 100 хувь дотоодоосоо хангах боломжтой болж импортын хараат байдлаас гарч байна.
 
Эх сурвалж: https://www.facebook.com/MongolMadeMMP/
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү