АТГ, ЦЕГ-аас урд шөнө /2022.12.07-08/ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор гүйцэтгэх ажиллагаа явуулж Прокурорын зөвшөөрөл бүхий уг ажиллагааны үеэр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Найман хүнийг тодруулвал:
- "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг түүний эхнэр болон эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж.
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр
- "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин
- "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ.