1895 оны 12-р сарын 28. Ах дүү Люмьер олон нийтэд анхны төлбөртэй үзүүлбэр хийснээр кино театр мэндэлжээ.
Олон нийт Парист зочид буудлын дэлгэцэн дээр тусгасан дуу, чимээгүй богино хэмжээний 10-н киног үзэхийн тулд нэг франк төлсөн нь үр дүнтэй болж одоогийн кино театрын эхлэл суурийг тавьжээ.
1895 оны 12-р сарын 28-ны өдөр кино урлагийн түүхэн өдөр тохиож байна. Парис хотын Капучинокийн цэцэрлэгт гудамжин дахь 14 дүгээр байшингийн “Том кафе”-д ах, дүү Люмьерын бүтээсэн “хөдөлдөг амьд гэрэл зураг” буюу “синематограф”-ыг хүмүүст анх удаа үзүүлжээ. Тухайн жилийн эхээр зураг авалт хийсэн 10-н богино хэмжээний киног том дэлгэцэн дээр ийнхүү үзүүлсэн нь Олон улсын киноны баярын энэ өдөр болсон юм. Парисчууд үүнийг нь ихээр сонирхож шимтэн үзэхийн тулд нэг франк төлжээ.
Дэлхийн анхны богино хэмжээний “Ла Сьотын буудалд галт тэрэг ирлээ” гэдэг киног үзэгчдэд ийнхүү үзүүлсэн байна. Энэ нь кино урлагийн түүхэнд олонд мөнгөөр үзүүлсэн анхны кино байжээ.
Үүнээс арай өмнөхөн ах дүү Огюст, Луи Люмьерүүд “Синематограф” гэсэн аппарат бүтээн патент авчээ. Тэд 1895 оны гуравдугаар сарын 22-нд зөвхөн найз нартаа түүхэнд анхны гэж тооцогддог кино үзүүлэлтийг хийсэн байв.