АТГ-аас ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьсон байна. Өнөөдөр үүрээр цагдан хорих ажиллагаа явагджээ.
Нүүрсний хулгайн гэх асуудлыг анх хөндөж тавьсан 2022.10.26-ны өдөр ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэ өдрийнхөө орой тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн тамга, гарын үсэг зурах эрхийг БЭТ болох Сангийн яамны ТНБД Ж.Ганбатад шилжүүлсэн байдаг.
Энэ өдөр мөн АТГ-аас ЭТТ ХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн юм.
Төв талбайд өрнөсөн иргэдийн жагсаалыг ЭТТ ХК-ийн удирдлагуудаас зориуд турхирсан гэж Ерөнхий сайд мэдэгдээд байгаа билээ.