Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19 хувиас 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсны үр дүнд тогтоол гарснаас хойш 2022.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна.