ӨНӨӨДӨР ЕВРОПЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Европын зөвлөл 1949 оны 5-р сарын 5-нд байгуулагдсан бөгөөд 1964 онд анх удаа уг баярыг тэмдэглэхдээ байгуулагдсан өдрөө сонгосон байна. Европын холбоо нь "Европын өдөр"-ийг 1985 онд Европын нийгэмлэгүүд /European Communities/ (ЕХ-ны өмнө нь байсан байгууллага)нэртэй байхдаа санаачилжээ.

Энэ өдөр нь Франц, Баруун Германы нүүрс, гангийн үйлдвэрүүдийг нэгтгэхийг санал болгосон Роберт Шуманы /Robert Schuman/ 1950 оны 5-р сарын 9-ний өдөр батласан “Шуманы тунхаглал”-ыг тэмдэглэх зорилготой байв. Энэ нь 1951 оны 4-р сарын 18-нд байгуулагдсан Европын анхны хамтын нийгэмлэг болох Европын нүүрс, гангийн нийгэмлэгийг  байгуулахад хүргэсэн.

Өнөөдөр "Шуманы тунхаглал" батлагдсаны түүхэн 72 жилийн ой "Европын өдөр" тохиож байна.

280251080_7357764307627911_3467315050244432728_n

Франц Улсын Гадаад харилцааны сайд Роберт Шуман 1950 оны 5 сарын 9-ний өдөр энэхүү тунхаглалыг зарлаж, Франц, Герман болон бусад улс орнуудыг нүүрс, гангийн үйлдвэрлэлээ нэгтгэхийг санал болгов. Энэ нь Европын эв нэгдэл, энх тайван бүрдэх суурийг тавьж дахин дайн гарахаас сэргийлсэн түүхэн үйл явдал бөгөөд Европын Холбооны эх үндэс болсон өдөр юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү