Жирэмсэн үед доорх бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсний жагсаалтаас хасах хэрэгтэй:
1. Цагаан гурилан бүтээгдэхүүнүүд. Цагаан талх, боов, жигнэмэг гэх мэт. Эдгээр ямар ч шим тэжээлгүйгээс гадна чихэр ихээр агуулдаг тул хүний эрүүл мэндэд хортой.
2.Чихэр. Ямар ч төрлийн чихэр агуулсан зүйлсээс хол бай. Сахар, чихэртэй ундаа жүүс, хийжүүлсэн ундаа гэх мэт бүх зүйлээс татгалз. 1 халбага сахар биеийн дархлааг 4 цагийн туршид 30 хувь бууруулдаг байна. Мөн хүүхэд чихрийн шижин өвчтэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг.
3.Кафейн. Цай, кофе, шоколад. Эдгээр кафейн ихтэй зүйлс бие махбодын шингэнийг алдагдуулахаас гадна хүүхдийн зүрхэнд муу гэсэн судалгаа байдаг.
4.Хиам болон утсан махан бүтээгдэхүүн. Эдгээр нь бүгд улаан өнгийг хадгалах зориулалттай химийн нэмэлт бодистой. Жирэмсэн эмэгтэй огт идэж болохгүй.
5. Согтууруулах ундааны бүх төрөл. Зарим хүмүүс жирэмсэн байхад бага зэрэг дарс ууж болно гэдэг. Гэхдээ энэ нь 100% аюулгүй гэсэн судалгаа байхгүй. Мөн том болсон хүний хувьд өчүүхэн хэмжээ бяцхан ургийн хувьд хэр их хэмжээтэй болохыг төсөөлж болох юм. Мөн жирэмсэн үед архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж алкохолъны синдромтой хүүхэд төрөх магадлал ихэснэ.
6. Хятадын жимс ногоо. Хатаасан жимснүүд. Уул нь жимс ногоо, хатаасан жимс нь шим тэжээл өндөртэй боловч орчин үеийн жимс ногоонууд тэр тусмаа Хятадаас орж ирж байгаа жимс ногоонууд их хэмжээний пестид, сульфат гэх мэт хортон шавьжаас хамгаалсан бодистой байдаг. Тиймээс аль болох зайлсхийх нь зүйтэй.
7. Янз бүрийн химийн бодис болон устөржсөн тос агуулсан бүтээгдэхүүнүүд.