Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр Зул сарын баярыг дэлхий даяараа тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэр дундаа европ болон зүүн азийн улс орнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Merry Christmas хэмээх мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг аж.
Ихэнх итгэгчид Христийн мэндэлсэн өдрийг 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Тиймээс энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг. Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.
Ийнхүү зул сарын баярыг энэ өдөр тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Өнөөдөр дэлхийн 140 гаруй оронд энэхүү баярыг албан ёсоор тэмдэглэж байна. Европын зарим орнуудад Зул сарын баяр болохоос нэг сарын өмнөөс бэлтгэж эхлэдэг. Ингэхдээ гэрээ цэвэрлэж айл болгон гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг билэгддэг аж. Үүдэндээ гацуур модны мөчрийг чимэглэн өлгөсөн байдаг. Баярын өмнөх буюу манайхаар битүүний өдөр гэж мөн байдаг аж. Энэ өдрийг орон болгонд өөр өөрийн гэсэн нэртэйгээр нэрлэдэг байна. Жишээ нь Герман улсад Хайлигеабенд гэдэг аж. Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ цугларч баярын ширээгээ засч угтдаг заншилтай. Энэхүү баярыг энхтайван, эвлэрлийн бэлгэ тэмдэг , гэр бүлийн баяр хэмээн онцгойлон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.