ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДӨР

Одоогоос 127 жилийн тэртээ буюу 1894 оны VI сарын 23-ны билэгт сайн өдөр Францын соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер-де-Кубертен нь гучин нэгэн настайдаа Парис хотноо эртний Грекийн олимпийн наадмыг сэргээн, таван тивийн улс үндэстнийг спортоор нөхөрлүүлэн, энх тайван, хамтын ажиллагааны үйлсийг хөгжүүлэх сод санаагаа хэрэгжүүлэн, Олон улсын олимпийн хороог байгуулсан түүхтэй.

1649221092624d1de48cddb

1894 оны 06-р сарын 23-нд хуралдсан ОУОХ-ны анхдугаар хурлаар анхдугаар олимпийн наадмыг зохион байгуулах хотоор эртний олимпийн түүхт Афин хотыг санал нэгтэйгээр сонгож байсан бөгөөд уг хот 105 жилийн дараа 2004 оны олимпийг мөн зохион байгуулсан юм. Анхны олимпийн нээлт 04-р сарын 06-ны өдөр Панатенайк цэнгэлдэх хүрээлэнд /Panathenaic Stadium/ болсон бөгөөд улс тус бүрээр эгнэн байрласан тамирчдад хандан зохион байгуулах хорооны дарга Грекийн хааны угсаа залгамжлах хунтайж Константин /Crown Prince Constantine/ үг хэлж, түүний аав нь наадмыг албан ёсоор нээсэн байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү