”ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Монгол улс аялал жуулчлалын хаалгаа нээж, тогтвортой бодлого, тодорхой журам, зохицуулалтаар гадаад жуулчдаа хүлээн авах болсон гэдгээ албан ёсоор зарлалаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилга дор зохион байгуулж буй ”Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэгт, Нийт Монголын аялал жуулчлалын салбарын 250 гаруй төлөөлөл оролцож байна.