Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шар түвшинд шилжиж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж байна.
Хөрөнгө оруулагчид, жуулчид Монгол Улсад ирж вакцинд хамрагдах боломжтой.
Экпортын хэвийн байдлыг хангахын тулд хилийм боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр үлдэнэ.
Монгол Улсын Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг бол тусдаа асуудал биш, хэмээн үзэж, эдийн засгаа үе шаттайгаар нээж, энгийн амьдралдаа алхам алхмаар шилжих бодлого дэвшүүлж, вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй шуурхай зохион байгуулсаны үр дүнд ийнхүү өнөөдөр Шар түвшинд хоёр жилийн дараа шилжиж байна.