Жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр “Олон улсын үл итгэгчдийн өдөр”-ийг /International Skeptic’s Day/ тэмдэглэдэг аж. Энэ нь шашинд үл итгэгчдийн тухай өдөр биш харин бүх зүйлийг нарийн нягталж, баримт баталгааг нь анхаарч байж үнэмшдэг өдөр аж.
Хүн бүр ямарваа мэдээлэл, үйл явдал, шийдвэр гаргалт, сонголт бүрдээ маш нухацтай хандаж, судалгаа, баримт, шинжлэх ухааны дүгнэлт, нотолгоо ашиглан нягталсны дараа итгэж сурахад анхаарлаа хандуулах өдөр аж.