АЖИЛ ОЛГОГЧДЫН АНХААРАЛД

Ажил олгогч Та сар бүр цахим системээр нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр БАТАЛГААЖУУЛАН илгээсэн тохиолдолд тайланг хэвлэмэл хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх шаардлагагүй.
271865028_293587886128270_2123134065050993613_n
 
Харин ажил олгогч нь сар бүр цахим системээр шимтгэлийн тайлангаа илгээхдээ тоон гарын үсгээр БАТАЛГААЖУУЛАХГҮЙ илгээсэн тохиолдолд тайланг хэвлэмэл хэлбэрээр жилд 2 удаа буюу тухайн жилийн 1-6 дугаар сарын шимтгэлийн тайланг 07 дугаар сарын 05-ны дотор, 7-12 дугаар сарын шимтгэлийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 05-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж, баталгаажуулна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/182 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-н дагуу.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү