УОК цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа. Өчигдөр Эрүүл мэндийн сайд дотоодод Омикрон хувилбарын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг зарласан. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэхдээ Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргахгүй.
Нэмэлт тунгийн ач холбогдол өндөр үр дүнтэй байгааг олон улсын эрдэмтэн судлаачид онцолж байна. Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг зөвлөв.