Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины 3 дахь тунд зорилтот бүлгийн 48.2 хувь нь хамрагдаад байна. Гурав дахь тунг хийлгэсний дараах судалгааны урьдчилсан дүнгээр 2-3 сарын дараагаас титрийн хэмжээ буурч байгаа үзүүлэлт гарсан. Хоёр тун Астразеника, нэг тун Файзер хийлгэсэн хүний титр 4.5 сарын дараа 60 хувьд хүрсэн байна. Эхний сард 500-д хүрсэн байсан. Сар сараар буурсаар 50 дээр очсон.
"Нэгдүгээр сарын дөрөвний өдрийн байдлаар Омикрон хувилбар дэлхийн 135 оронд бүртгэгдээд байна. Омикрон хувилбартай холбогдуулан Ерөнхий сайд УОК, ЭМЯ-нд тодорхой үүрэг, чиглэл өглөө. Тиймээс ДӨРӨВ дэх тунг сайн дурын үндсэн дээр хийх шийдвэр гаргахаар тушаалын төслийг бэлдэж байна.
Эх сурвалж: ЗГ