Д.Тогтохсүрэн: “Ковид-19”-ийн хуулийг ЗУРГААН САРААР сунгах шаардлагатай

МАН-ын бүлэг хуралдаж гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллэхдээ тэрбээр “БНХАУ-ын Эрээний боомт гуравдугаар сар дуустал нээхгүй байхыг үгүйсгэхгүй. Өвлийн олимп дуустал. Тэгэхээр энэ хүрээнд Ковидын хуулийг сунгахаас өөр аргагүй. БНХАУ өвлийн олимп дуустал хилээ нээхгүй байж болзошгүй” хэмээн мэдээлэв.

Д.Тогтохсүрэн: “Ковид-19”-ийн хуулийг ЗУРГААН САРААР сунгах шаардлагатай гэж үзэв.

Шинэ сэргэлтийн эдийн засгийн бодлого болон түүнтэй дагалдах хуулиудын асуудлыг хэлэлцлээ.

  1. “Ковид-19”-ийн хуулийг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь хоёр удаа сунгасан. Ингээд тус хуулийн үйлчлэлийг дахин ЗУРГААН САРААР сунгах нь зөв гэж үзлээ. Зөвхөн хугацааг зургаан сараар сунгана. Энэ онд багтааж, сунгах эсэхийг хэлэлцэнэ. Ковид-19 буураагүй, үргэлжлээд явж байна. Энэ хуулийг цуцалчихвал тусгаарлалтын журмаас эхлээд олон асуудал үүснэ. Зургаан сараас цааш сунгах тухай асуудлыг дахин ярихгүй л гэж байгаа юм.
  2. үйлчилгээний ажилчдыг түрээсийн журамд оруулж ажиллуулах асуудлыг хэлэлцлээ. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах асуудлыг бүлгээр хэлэлцээд 2021 онд авч буй цалин хөлс, нэмэгдлийг 2022 онд бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар мөн энэ асуудлыг хэлэлцэнэ хэмээн ярилаа.

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү