ЭМ-ийн Сайдын тушаалаар Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй. Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад 2 хүний хариу эерэг гарсан гэх мэдээлэл байна.
Халдвар илэрсэн 2 иргэн нь гадаадын иргэд ба одоогоор коронавирусийн шинэ хувилбар болох омикрон мөн эсэх нь тодорхойгүй байгаа аж.