Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛЫГ:

  • Хөдөө аж ахуйн сургалт, судалгаа, үйлдвэрлэлд онцгой хувь нэмэр оруулж, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдол, үр дүн бүхий олон шинэ бүтээл гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, хөдөө аж ахуйн салбарын шилдэг багш, мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Малын гавьяат эмч, академич, профессор, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Бадарчийн Бямбаа,
  • Эдийн засгийн судалгаа, сургалтын агуулга, арга зүйг зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн шинэчилж, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарт олон арван бүтээл туурвин, олон шилдэг шавь бэлтгэн гаргасан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор, “Улаанбаатар эрдэм” сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Түвдийн Дорж нарт хүртээв.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Цээпэлдоржийн Баатар,
  • Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч Надмидын Бэгз,
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Бэгзсүрэнгийн Дагвацэрэн,
  • Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич  Чүлтэмийн Дугаржав,
  • Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич доктор, профессор Ширчингийн Дэмбэрэл,
  • Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Барнасангийн Пүрэвсүрэн,
  • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Доржпаламын Сумъяа,
  • Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Гэлэгпилийн Чулуунбаатар
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Удирдлагын академийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Шайрийн Батсүх,
  • Цөмийн энергийн комиссын Ажлын албаны ахлах ажилтан Сүрэнгийн Даваа,
  • “Отгонтэнгэр” их сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш Сандуйжавын Одхүү
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Сэрээтэрийн Батмөнх
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал,
  • Анагаах ухааны хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв лабораторийн эрхлэгч Надмидын Мөнхтүвшин,
  • Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Хишигжавын Цогтбаатар
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Дашнямын Золбоо,
  • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн сурвалж бичиг, төвөд судлалын секторын судлаач Дабийхорлоогийн Наранцэцэг,
  • Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал Шинэнгийн Эрдэнэцэцэг нарыг шагналаа.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү