Өнөөдөр 11 сарын 19 бол олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Анх 1992 оны 2 сарын 8-нд хөвгүүд болон эрчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор АНУ-д тэмдэглэн эхэлжээ.
1999 онд НҮБ дэмжин жил бүрийн 11 сарын 19-ныг олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн зарлаж, жил бүрийг онцлох уриатайгаар тэмдэглэдэг.
Дэлхийн 60 гаруй улсад олон улсын эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.