ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС БУСАД НЬ ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭЖ БОЛНО

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг салбарын сайдууд танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Писиар шинжилгээгээр сүүлийн гурван долоо хоногийн байдлаар халдварын тоо тохиолдол эрчимтэй буурч байна. Орон нутагт жигд буурч буй үзүүлэлт мөн ажиглагдсан. Дельта хувилбарын 3 дахь давалгаа буурч байна гэсэн үг. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдварын тохиолдлын тоо 640 мянга, нас барсан хүний 1826-д хүрсэн.  Өвчлөлийн тоо буурч байгаа шалтгаан бол вакцинжуулалттай холбоотой. Вакцинжуулалтын хувь өндөр хувьтай байсан. Бүүстэр тунд нийт хүн амын 16 хувь, зорилтот бүлгийн 26 хувийг хамруулаад байна. Олон улсад нэлээд судалгааны ажил хийгдэж байна. Манай улсын хувьд ч эрчимжүүлж байгаа. 

Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг спортын арга хэмжээг нээсэн. Ерөнхий сайд уриалга шаардлага тавьж байгаа. Ингэхдээ бүүстэр тунг хийлгээгүй бол түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа. Тэр шинжилгээгээр урлаг соёлын арга хэмжээнд оролцоно. Төрийн албан хаагчаас бусад нь цомхон хүрээнд шинэ жил тэмдэглэж болно гэсэн уриалга гаргасан. Хамгийн гол нь бүүстэр тунг 50 хувьд хүргэх ёстой" гэв. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү